Бидний эрхэм зорилго технологийн дэвшлийг энгийн хэрэглэгчдэд хүргэхийн зэрэгцээ хамтдаа тасралтгүй хөгжих явдал юм.

Манай үндсэн үйл ажиллагааны чиглэл Мобайл аппликэйшн – Mobile Application хөгжүүлж түүнд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх

Ухаалаг гар утас, таблет, зөөврийн төхөөрөмжийн эрин үе эхэлж байгаатай зэрэгцэн түүнд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд маш ихээр зах зээлд нэвтэрсээр байна. Хэрвээ та энэ бүхнээс хоцролгүй цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахыг хүсэж байгаа бол таны сонголт гарцаагүй бидэн рүү хөтлөх болно. Бид 2010 оноос Мобайл Апп (Mobile Application) хөгжүүлж эхэлсэн. Ухаалаг гар утас, Smartphone-д суурилсан үйлчилгээг нэвтрүүлж ирсэн туршлагатай баг хамт олон таныг хүлээн авахад бэлэн байна.

Зөвхөн танай албан байгууллагад тусгайлан зориулсан бизнес процессын хамгийн үр ашигтай, цаашид олон жил үр өгөөжөө өгөх шийдлийг мэдээллийн технологийн дэвшлээр дамжуулж хүргэнэ. Үйл ажиллагааны шат дамжлага, уялдаа холбоог үр ашигтай зохицуулж, хамтын ажиллагаа ажлын технологийн орчныг сайжруулаад зогсохгүй хяналт мониторингийн маш хялбар шийдлийг боловсруулж нэвтрүүлнэ.

Зөв шийдэл, зөв газарт, зөв цагт.

Ирээдүйн програм хангамж, системийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй загвар, архитектур үндэслэсэн хамгийн найдвартай, аюулгүй, бүрэн хамгаалагдсан систем нийлүүлж чаддагтаа бид үргэлж сэтгэл бардам байдаг.

Хамгийн дэвшилтэт

Бид бүтээгдэхүүн үйлчилгээний стандартаа ОУ-д туршигдсан дадлага, туршлагууд дээр үндэслэн сайжруулан боловсруулж улмаар түүнийгээ үйл ажиллагаандаа баримтлан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож, хором мөч бүрт хичээж ажиллаж байна. Мөн сүүлийн үеийн шинэ, шилдэг технологиудыг цаг алдалгүй судлан шинжилж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ стандартыг байнга сайжруулж шинэчилж байна.

Цогц шийдэл

Харилцагчдынхаа хэрэгцээг бүрэн ойлгохын зэрэгцээ асуудлыг том зургаар нь харж цогц шийдлийг санал болгосноор цаашид нэмэлт зардал үүсгэхгүй, цаг мөнгө хэмнэх давуу талтайгаас гадна тулгамдсан олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх хамгийн үр дүнтэй арга зам юм. Харилцагч, хэрэглэгчидтэйгээ байнгын харилцаатай байх явдал нь бидэнд цогц шийдлийг чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь боловсруулж нэвтрүүлэх гол түлхүүр болдог юм.

Хөгжих боломж

Технологийн эрин үед нэг системийг урт удаан хугацааны турш  хэрэглэх бараг боломжгүй билээ. Харин бидний санал болгох бүтээгдэхүүн үйлчилгээ нь хамгийн урт настай нь байгаад зогсохгүй цаашид хөгжих боломжоор бүрэн хангагдсан байдгаараа онцлогтой.  Гуравдагч талын бүтээгдэхүүн үйлчилгээтэй хамтран ажиллах, өсөн дэвжих боломжийг харгалзаж бүтээгдэхүүн үйлчилгээг боловсруулж нэвтрүүлэх нь танд ирээдүйдээ хийх маш том хөрөнгө оруулалт болох нь лавтай .

0
Хамтран ажилласан байгууллагууд
0
Бүтээгдэхүүнүүд
0
Бидний хэрэглэгчид

Манай баг.

Б.Эрдэм
Б.ЭрдэмCTO
Энэтхэг улсын MIT их сургууль төгссөн.
System Architecture 96%
Mobile Development 97%
А.Наранбаяр
А.НаранбаярБүтээгдэхүүн хөгжүүлэгч
Солонгос Улсад суралцсан
Product Development 96%
Graphic Design 93%
Б.Манлай
Б.МанлайБизнес хөгжүүлэлт
АНУ-ын Колародогийн Их сургууль төгссөн
Business Development 94%
System Architecture 95%

Apple корпорацад албан ёсны бүртгэлтэй инженерүүд болон Microsoft корпорацийн сертификат эзэмшигч инженерүүдийн багынхаа тусламжтай бид Мэдээллийн технологийг өндөр төвшинд амжилттай хэрэгжүүлж итгэл дүүрэн, шаргуу ажиллаж байна.

Бид таны бизнес процессийг сайжруулж хамтрахдаа таатай байх болно.

Бүтээлч санаачлагууд, эрч хүчтэй залуу, чамгүй туршлагатай хамт олон таны асуудлыг олж харахад туслах болно.