977419_10151867667313613_2098659882_o

Smart Mongolia 2013 мобайл хөгжүүлэлтийн тэмцээнд нийт 80 гаруй апп оролцож эцсийн шатны шалгаруулт 12 сарын 13-ны баасан гарагт ШУТИС байранд бүтэн өдрийн турш явагдлаа.

Эцсийн шатанд шилдэг 15 апп өрсөлдөж, багууд бэлдсэн илтгэлээ тавиж, аппликэйшнээ шүүгчид болон зочид төлөөлөгчдөд танилцуулсан юм. Нийт 3 ангилалд хуваан шалгаруулалт явагдаж Нийтийн үйлчилгээний ангилалд манай UBCab APP тэргүүллээ. Залуусдаа баяр хүргэе!

 

 

 

 

980658_776539349038324_1282615068_o

Энэхүү аппликэйшн нь смарт утсанд тулгуурлаж Такси дуудлагын үйлчилгээг хэрэглэгчдийн илүү ухаалаг, аюулгүй, тав тухтай, зардалгүй болгох цэвэр монгол залуусын ур ухаанаар бий болсон бүтээл билээ.

Манай баг энэхүү аппликэйшнийг тун удахгүй олон нийтийн хүртээл болгохоор шаргуу ажиллаж байгаа бөгөөд энэхүү тэмцээнд оролцож тэргүүлсэн нь бидэнд урам зориг нэмсэн үйл явдал боллоо.

 

 

Тун удахгүй AppStore, PlayStore-оос үнэгүй татаж авах боломжтой болно.

Аппликэйшн танилцуулга. http://www.youtube.com/watch?v=xGiWAvgrm6Y