Юуны өмнө хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүс, нийт хэрэглэгчиддээ баярлалаа. Мизорн компаний баг хамт олон, бүх хамтран зүтгэгч нартаа баярын мэнд хүргье!

Мэдээллийн технологид тэсрэлт хийхээр шийдсэн технологид дуртай бидний хэдэн нөхөд сэтгэл шулуудан компаниа байгуулж байсан цаг саяхан мэт санагдана. Өнөөдөр Мизорн компани байгуулагдсаны 4-н жилийн ойн өдөр билээ. Бид ойн баяраа амжилт бүтээлээр дүүрэн, алдаа оноогоо дүгнэсэн, алс хэтээ төлөвлөж баг хамт олноороо эрч хүч дүүрэн угтаж байна. 4 жилийн хугацаанд мэдээлэл технологи тэр дундаа мобайл технологийн салбарт чамгүй олон ажлуудыг гүйцэтгэж хэрэглэгчдийн хүртээл болгожээ. Мизорн компани нь мобайл технологиор улсдаа анхдагч төдийгүй богино хугацаанд мобайл салбарын тэргүүлэгч компаниудын нэг болж чадсан. Манай баг хамт олон салбарын хөгжлийг тодорхойлж буй үүрэг хариуцлагаа ухамсарлаж багийнхаа мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлж, дэвшилтэт технологиудыг судлан нэвтрүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанартаа дээд зэргээр анхаарч ажиллаж байна. Бид 2013 онд маш олон ажлуудыг төлөвлөсөн бөгөөд олон нийтэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг түлхүү нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тун удахгүй бид шинэ мэдээллээр уулзах болно.

Mobile is the future

2013-03-26