Тэмдэглэл iOS APP нь энгийн тэмдэглэл хөтлөх програм ба онцлог шинж нь Монгол гарын байрлал бүхий гарыг ашиглан тэмдэглэлээ хөтлөх ба тэмдэглэлээ Facebook болон Twitter лүүгээ уг програм дотроосоо илгээх боломжтой.

iPad болон iPhone хэрэглэгчдийн хувьд өөрийн утас эсвэл таблетаа заавал Jailbreak хийхгүйгээр Монгол гарын драйвер ашиглах боломж байхгүй байсан нь Тэмдэглэл APP ийн туслгамжтай ийнхүү боломжтой болж байна.

Тэмдэглэл APP нь Мизорн багаас iTunes дээр албан ёсоор гаргаж байгаа 5 дахь APP юм.

Тэмдэглэл програм iTunes store дээр үнэгүй татаж аван ашиглах боломжтой байгаа.