Өнөөдөр буюу 2013.04.09 ны өдөр Social Media сувгуудаар Жижиг Дунд Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан-гаас  зарласан тендерийн материалын Систем нийлүүлэгч талд тавигдах шаардлага хэсэг дээр Мизорн копманийн албан ёсны вэб сайт дээрх танилцуулгын хэсгийн агуулга тавигдсан байсан нь энэ тендер нь Мизорн ХХК –ийн захиалгат тендер гэсэн яриа олон нийтэд хүрээд байгаад маш их харамсаж байна.

Мизорн ХХК –ний хувьд үндсэн үйл ажиллагааны чиглэл нь ухаалаг гар утас, таблет дээр APP хөгжүүлэх гэдгийг та бүхэн мэдэх бөгөөд тухайн тендерийн шаардлагыг дахин харвал

  1. МТ-ийн чиглэлээр 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай (Мизорн ХХК 2009 оны 3 сард байгуулагдсан одоо 4 дэхь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа)
  2. Зээлийн бүртгэлийн сисем боловсруулж байсан тушлагатай (Мизорнд ийм туршлага байхгүй)

зэрэг Мизорн ХХК –ний биелүүлэх боломжгүй шаардлагууд тусгагдсан байгаагаас тендерийн материалын бэлтгэх үйл ажиллагаа манай компанитай ямар нэгэн байдлаар холбоогүй гэдгийг харж болно.

Мизорн ХХК нь уг тендерийн аль ч үйл ажиллагаанд ямар нэгэн хамааралгүй бөгөөд систем нийлүүлэгч талд тавигдах шаардлага хэсэгт манай байгууллагын вэб сайтаас агуулга хуулж тавьсан асуудлыг уг тендерийг хариуцан ажиллаж байгаа байгууллагаас тодруулж ийм үйлдэл хийсэн ажилтанд хариуцлага тооцохыг хүсэх болно.

Дахин мэдэгдэхэд хэн нэгэн төрийн хариуцлаггүй ажилтан тендерийн материал бэлтгэхдээ интернетээс бэлэн агуулга хуулж тавьснаас болж компанийн нэр хүнд, ажиллагсад, болон бидэнтэй харилцагч байгууллагуудад эргэлзээ бий болгох нөхцөлийг удирдлагын зүгээс үүсгэх эрх байхгүй билээ.

 

А.НАРАНБАЯР

Захирал

Мизорн ХХК

(Хавсралт зургаар Мизорн ХХК байгуулагдаад  4 жил болж байгаа улсын бүртгэлийн гэрчилгээг орууллаа)

Мизорн Гэрчилгээ