Энэ хүү програмын тусламжтай Монголбанкнаас сар, улирал, жил бүр боловруулан гаргадаг мөнгөний үзүүлэлтийг өөрийн гар дээрээс буюу iPad төхөөрөмж дээрээс цаг алдалгүй авах боломжтой юм.
Програм нь нийт 19 бүлэг үзүүлэлтүүдээс гадна өдөр тутмын валютын ханш, хадгаламж зээлийн, банкны хүү, мэдээ мэдээллийг багтаасан. Та өдөр тутмын хэрэглээндээ валютын ханш, зээлийн хүү зэрэг мэдээллүүдийг ашиглахын зэрэгцээ илүү мэргэжлийн түвшинд мөнгөний үзүүлэлтэнд шинжилгээ хийх, хэрэглээний үнийн индекс, инфляци, чиг хандлага тодорхойлох зэргээр ч нарийн судалгаа шинжилгээнд ашиглах боломжтой.