УИХ-ын Тамгын газраас УИХ-ын албан мэдээ, мэдээллийн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг долоо хоног бүр эрхлэн гаргадаг. Тэгвэл энэхүү сэтгүүлийг iPhone, iPad, Android ашиглаад үнэгүй татаж авах боломжтой болжээ. УИХ-ын Тамгын газрын захиалгаар бүтээсэн “ТМ эмхэтгэл” програмыг ашиглан “Төрийн мэдээлэл”-ийг цахим хэлбэрээр иргэн бүрт нээлттэй, үнэ төлбөргүйгээр хүргэх боллоо. Энэ программ нь дараах давуу талтай. Үүнд:

-Хамгийн сүүлд уншиж байсан хуудсыг санах
-Эмхэтгэл бүр дээр өөрийн тэмдэглэл хөтлөх
-Эмхэтгэлийг хэвлэгдсэн улирал болон төрлөөр бүлэглэн харах юм. Мөн мэдээллийн шинэчлэлийг УИХ-ын Тамгын газар хариуцан ажиллаж байна. Уг эмхэтгэлийг хэвлэмэл хэлбэрээр захиалан унших боломж нээлттэй бөгөөд захиалгыг Монгол шуудан, Улаанбаатар шуудан, Скай шуудан, Түгээмэл шуудан компаниудаар дамжуулан авч байгаа юм.