Бидний эрхэм зорилго технологийн дэвшлийг энгийн хэрэглэгчдэд хүргэхийн зэрэгцээ хамтдаа тасралтгүй хөгжих явдал юм.

Бид Мобайл апп-аар дамжуулж шинэлэг, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг дотооддоо нэвтрүүлэх, цаашлаад ОУ-ын зах зээлд өрсөлдөх үндсэн чиглэлийг барьж ажилладаг

Ухаалаг төхөөрөмжийн эрин үе эхэлж байгаатай зэрэгцэж түүнд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ маш ихээр зах зээлд нэвтэрсээр байна. Та ч бас үүнээс хоцролгүй цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахыг хүсч байгаа бол таны сонголт гарцаагүй бидэн рүү хөтлөх болно. Бид 2010 оноос Мобайл Апп (Mobile Application) хөгжүүлж эхэлсэн. Ухаалаг гар утас, Smartphone-д суурилсан үйлчилгээг нэвтрүүлж ирсэн туршлагатай баг хамт олон тантай хамтарч ажиллахад бэлэн байна.

Зөвхөн танай албан байгууллагад тусгайлан зориулсан бизнес процессын хамгийн үр ашгтай шийдлийг хамт боловсруулж, мэдээлэл технологийн дэвшлээр дамжуулж хүргэнэ. Үйл ажиллагааны шат дамжлага, уялдаа холбоог үр ашигтай зохицуулж, хамтын ажиллагааг хангаж, ажлын технологийн орчныг сайжруулаад зогсохгүй хяналт мониторингийн маш хялбар шийдлийг боловсруулж нэвтрүүлнэ.

Зөв шийдэл, зөв газарт, зөв цагт.

Програм хангамж, системийн хөгжлийн чиг хандлагыг ажиглаж, судалгаа хийж тэдгээрийн загвар, архитектурт үндэслэсэн хамгийн найдвартай, аюулгүй, бүрэн хамгаалагдсан систем нийлүүлж чаддагтаа бид үргэлж сэтгэл бардам байдаг.

Дэвшилтэт технологи

Бид бүтээгдэхүүн үйлчилгээний стандартаа ОУ-д туршигдсан дадлага, туршлагууд дээр үндэслэн боловсруулж, үйл ажиллагаандаа чанд баримтлан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгодог. Мөн шинэ, шилдэг технологиудыг цаг алдалгүй судлан шинжилж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ стандартыг байнга сайжруулж шинэчилж байна.

Цогц шийдэл

Харилцагчдынхаа хэрэгцээг бүрэн ойлгох нь маш чухал бөгөөд асуудлыг том зургаар нь харж цогц шийдлийг санал болгосноор цаашид нэмэлт зардал үүсгэхгүй, цаг мөнгө хэмнэх давуу талтайгаас гадна тулгамдсан олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх хамгийн үр дүнтэй арга зам юм. Харилцагч, хэрэглэгчидтэйгээ байнгын харилцаатай байх явдал нь бидэнд цогц шийдлийг чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь боловсруулж нэвтрүүлэх гол түлхүүр болдог юм.

Хөгжих боломж

Технологийн эрин үед нэг системийг урт удаан хугацааны турш  хэрэглэх бараг боломжгүй билээ. Харин бидний санал болгох бүтээгдэхүүн үйлчилгээ нь хамгийн урт настай нь байх болно гэж бид амлаж байна.  Гуравдагч талын бүтээгдэхүүн үйлчилгээтэй хамтран ажиллах, өсөн дэвжих боломжийг харгалзаж бүтээгдэхүүн үйлчилгээг боловсруулж нэвтрүүлэх нь танд ирээдүйдээ хийх маш том хөрөнгө оруулалт болох нь лавтай .

0
Хамтран ажилласан байгууллага
0
Бүтээгдэхүүн
0
Бидний хэрэглэгч

Манай баг.

Б.Эрдэм
Б.ЭрдэмCTO
Энэтхэг улсын MIT их сургууль төгссөн.
System Architecture 98%
Mobile Development 97%
А.Наранбаяр
А.НаранбаярБүтээгдэхүүн хөгжүүлэгч
Солонгос Улсад суралцсан
Product Development 98%
Graphic Design 96%
Б.Манлай
Б.МанлайБизнес хөгжүүлэлт
АНУ-ын Колародогийн Их сургууль төгссөн
Business Development 98%
System Architecture 96%

Apple корпорацад албан ёсны бүртгэлтэй инженерүүд болон Microsoft корпорацийн сертификат эзэмшигч инженерүүдээр бүрдүүлсэн багынхаа тусламжтай бид Мэдээллийн технологийг өндөр төвшинд амжилттай хэрэгжүүлж итгэл дүүрэн, шаргуу ажиллаж байна.

Бүтээлч санаачлагуудтай, эрч хүчтэй, туршлагатай хамт олон тантай ажиллахад бэлэн байна