Mezorn баг хамт олны 2013 оны анхны олон нийтэд зориулсан аппликэйшн болох LawsMN хууль, тогтоол, шийдвэрүүд гэхчилэн бүхий л эрхзүйн баримт бичгүүдийг багтаасан iPhone, iPad (Android тун удахгүй) аппликэйшнийг бэлэн болгож хэрэглэгчдэд хүргэж байгаагаа дуулгахад таатай байна. Эрхзүйн сан болох Legalinfo дээр суурилсан энэхүү програм нь хайлтын уян хатан шийдлийг оруулж өгснөөр хэрэглэгчид хууль тогтоолыг олж авахад маш хялбар боломжийг олгож байгаа юм. Ингээд олон зүйл нуршилгүй та манай програмыг суулгаад хэрэглээд үзээрэй гэж хүсч байна. Програмтай холбоотой санал хүсэлтээ Apple Store Review дээр нь бичээрэй.