Mezorn багийнхны цахим засаглал, цаасгүй технологийг дэмжиж ажиллаж буй ажлуудын нэг болох УИХ Тамгийн газрын дотоод харилцааны систем болох MyParliament системийг цоо шинэ түвшинд гарган хөгжүүлж, амжилттай нэвтрүүлээд байна. Энэхүү систем нь маш өндөр түвшний технологиудын тусламжтайгаар сошиал байдлаар зохион байгуулагдаж, хэрэглэхэд хялбар ойлгомжтой, хурдан шуурхай болж чадсан. Системийн хувьд урьд өмнө нь манай улсад хөгжүүлэгдэж байгаагүй анхдагч нь болж байгаа бөгөөд бидний хувьд алдаатай оноотой зүйлс цөөнгүй байлаа. Тиймээс энэхүү системийг цаашид улам сайжруулж, боловсронгуй болгохоор бүх хүчээрэй ажиллаж байна.