Төслүүд

Мизорн урлав

Монгол улсад тээврийн салбарын бүх төрлийн хэрэгцээг хангахаар 7 хоног 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй компани юм. Бид нэмэлтээр гараас гарт хүргэлт, автомашины түрээс болон тусгай жолоочийн үйлчилгээг санал болгож байна. UBCab нь цаашлаад нийтийн тээврийн салбарт шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ба энэ онд IPO хийн олон нийтэд нээлттэй компани болохоор зорьж байна.

Төсөлтэй танилцах:

UBEats платформ нь хүргэлтийн хоолны салбарын эрэлт хэрэгцээг бүрэн хангахаар бүтээгдсэн билээ. Dark Store болон Dark Kitchen моделд тулгуурлаж нэмэлт өртгийг багасгаснаар хэрэглэгчдэд таатай үнээр амт чанартай хоолыг хэрэглэгчийн хүссэн газарт хоромхон зуурт хүргэж өгнө.

Төсөлтэй танилцах:

Өсөж хөгжих тэмүүлэл дүүрэн залуу үеийн төлөөлөл хүүхэд, залуучуудад тусгайлсан боломжуудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүргэж болгож, залуучуудын өсөлт хөгжилд туслах гүүр нь болж шинэ үеийн өрсөлдөх чадвар өндөртэй, чадварлаг боловсон хүчин, хариуцлагатай иргэн болгоход зориулагдсан платформ юм.

Төсөлтэй танилцах:

Mentorhub апп нь нуугдсан авьяас чадвараа гаргаж ирэхээр тэмүүлж буй ирээдүйн манлайлагчид салбар салбарын шилдэг мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлагаас суралцан олон улсад өрсөлдөх өндөр чадвартай боловсон хүчнүүдийг бэлтгэхэд зориулагдсан платформ юм.

Төсөлтэй танилцах:

Тодорхойгүй орлогын моделтой дотоодын сэтгүүл зүйн салбар нь олон нийтэд олон талт, баттай мэдээ мэдээллийг хүргэж чадахгүй уналтад орсон байдалтай хэвээр байна. Тийм ч учраас энэхүү асуудлуудад шийдэл болох, баталгаа, чанарыг хангасан шинэ мэдээллийн эх сурвалж болохоор ажиллаж байна.

Төсөлтэй танилцах:

Авах болон зарах захиалга хамгийн амархан бас хурдан. Бүх хэлэлцээр хамгийн өндөр түвшний аргуудаар хамгаалагдсан.

Төсөлтэй танилцах:

Нээлттэй дуудлага худалдааны платформ нь зуучлагчийн болон шаардлагагүй нэмэлт өртгийг багасгаж, мөнгөн хөрөнгийн хөрвөх чадварыг нэмэгдүүлснээр эдийн засгийн эргэлтэд чухал нөлөөтэй байх юм.

Төсөлтэй танилцах:

Монгол улсын ирээдүйн хөгжлийг түүчээлэх хүүхэд багачуудад зориулж After School платформыг тусгайлан бүтээв. After School нь боловсролын салбарт доривтой алхам хийж боловсролын хүртээмжийн тэгш бус байдлыг багасгахаар зорин ажиллаж байна.

Төсөлтэй танилцах:

Трийлингс систем нь мод тарих явц, ойн менежмент, хяналт, хамгааллыг нэгтгэн ногоон ирээдүйг бүтээхээр зорьж байна. Трийлингс систем засгийн газар, ойн сангууд, дотоодын компаниуд болон нийгэмлэгүүд гэх мэт ногоон ирээдүйг хамтдаа бүтээхийг зорьж буй бүхэнд нээлттэй байх юм.

Төсөлтэй танилцах:

Эд юмсын интернэт төхөөрөмжүүдийг блокчейн технологитой хослуулан төвлөрсөн бус эрчим хүчний шийдлийг дэмжиж, бүртгэх, хянах зориулалттай платформ юм.

Төсөлтэй танилцах:

Жижиг дунд худалдаа, бизнес эрхлэгчдэд орлогын шинэ суваг нэмэгдүүлэхэд зориулагдсан платформ юм. Бараагаа зарах, солилцох, дэлгүүрээ удирдах боломж олгох нээлттэй платформ нь жижиглэн худалдаачдад тулгамдаж буй асуудлыг шидэж, өндөр эрэлт хэрэгцээг хангана.

Төсөлтэй танилцах:

Чанар, стандартын өндөр шаардлагыг хангасан мах, махан бүтээгдэхүүнийг малчны хотноос хэрэглэгчийн гарт хүрэх бүхийл шат дамжлага, дэд бүтцийг цогцлоосон платформ юм. Бүх мал сүргийн дархлаажуулалт, өвс тэжээл гэх мэт бүх мэдээллийг блокчейн технологи дээр бүртгэснээр хэрэглэгчдэд гарал үүслийн баталгаатай, эрүүл найдвартай хүнсийг санал болгож байна.

Төсөлтэй танилцах:
© Mezorn LLC.
nito review logo
https://twitter.com/MezornLLC
https://www.facebook.com/mezorn
https://www.youtube.com/channel/UC2DSVuyln8sDhh4NqHe6BWg
https://www.instagram.com/mezornteam/
https://www.linkedin.com/company/mezorn/mycompany/